Өнөөдөр /2023.11.13/ товлогдоод байсан “нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлын тов нэг сараар хойшилж 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болохоор шийдвэрлэснийг Баянзүрх, Сүхбаатао, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Шүүхийн шийдвэрээс эш татвал “Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.30 цагт товлон зарласан боловч шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “…эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх, мөн өмгөөлөгч Л.Очбаяр “…Бээжин хот руу томилолтоор ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтүүдийг тус тус холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг талуудын саналыг харгалзан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 10.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ:

Leave a comment

Trending