Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн 2-3 жилд эрчимтэй тэлж байна. Энэ онд 39 хувьцаат компани ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) мэдээлснээр 39 хувьцаат компани нийт 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэрлэжээ. Энэ түүхэнд байгаагүй өндөр дүн юм.

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай СЗХ-нд мэдэгдэхээр хуульчилсан. Энэ дагуу хуулийн хугацаа дууссан 2-р сарын 20-ны байдлаар байдлаар 35 компани 480.24. тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн ч маргааш өдөр нь буюу 2-р сарын 21-ний эцсийн дүнгээр нийт 39 хувьцаат компани болж нэмэгдэж, ногдол ашгийн дүн ч 535.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг СЗХ мэдээллээ. 

Сүүлийн 3 жилд олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компаниас 10 нь 457.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн гол жинг дарж байна.

2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, 2023 онд 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах шийдвэрлэж байжээ.

Ногдол ашиг тараах компаниудын нэрс, ногдол ашгийн хэмжээ

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending