Парист болох зуны XXXIII удаагийн олимпын наадмын нээлт 2024 оны долдугаар сарын 26-ны Баасан гаригт орон нутгийн цагаар 19.30 цагт болно хэмээн Олимпын наадмыг зохион байгуулах хороо гуравдугаар сарын 8-ны өдөр мэдэгдлээ.

Франц улс зуны болон өвлийн цагийн хуваарийг мөрддөг бөгөөд өвлийн цагийн хуваарь нь Улаанбаатарын цагтай 7 цагийн зөрүүтэй, харин зуны цагийн хуваарь нь 6 цагийн зөрүүтэй юм. Тиймээс Парисийн зуны олимпын наадмын нээлтийг долдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатарын цагаар 13.30 цагт үзнэ гэсэн үг.

Наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр нээлтийн ёслолын үеэр Парис хотын төвөөс 150 километрийн радиус дахь бүх нисэх онгоцны буудлын ажиллагааг түр зогсоож, агаарын орон зайг хаах ажээ.

XXXIII олимпын наадам долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимпийн наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр  сарын 8-ны хооронд явагдана.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending