Хоёр жилийн өмнө буюу 2022 оны 12-р сард ChatGPT гарч ирснээс хойш дэлхий даяар хиймэл оюун ухаант системүүдийн хэрэглээний чанар тасралтгүй сайжирсаар байгаа билээ.

AI систем, программ, хэрэгслүүд бидний ажилд туслах, хөнгөвчлөх, хурдасгах шинэ эрин үе ирээд байна. АНУ төдийгүй олон улс хиймэл оюун ухаант системүүдийг ашиглан, өмнө нь 10 хүнтэй баг хийдэг байсан ажлыг одоо ердөө 2 хүнтэй баг хийж гүйцэтгэж байгаа билээ. Ингэснээр компаниудад илүү их ашиг, ажилтнууд илүү их цалинтай ажиллах боломжийг олгосоор байна.

Гэвч эдгээр хэрэгслүүд нь түгээмэл цөөн хэлд суурилж байгаа нь хэрэглээг хязгаарласаар ирсэн. Тухайлбал, зөвхөн англи болон цөөн тооны түгээмэл хэл дээр өргөн ашиглагдаж байсан юм. Харин одоо энэ бэрхшээл үгүй болжээ. Монгол дахь Америкийн Их сургуулийн дор харьяалагддаг Дата шинжлэх ухааны профессор, оюутнуудын баг ErdemAI-г бүтээн монголчуудыг шинэ оюун ухааны эринд нэгдэхийг уриалж байна.

ErdemAI нь олон дахин давтагддаг үйлдэл, уйтгартай, цаг их ордог, төвөгтэй даалгавруудад зарцуулдаг хугацааг багасгаж, оронд нь илүү бүтээмж өндөр, үнэ цэнтэй ажлуудад төвлөрөх цаг хугацаа, эрч хүчийг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор бүтээгдсэн байна.

ErdemAI нь монгол болон англи, герман, орос, хятад зэрэг олон хэлээр ажилладаг, байгууллагууд болон хувь хүний өдөр тутамд тулгардаг давтамжит ажил үүргийг хөнгөвчилж, текст эхийг хураангуйлах, төвөгтэй сэдвүүдийн тухай дэлгэрэнгүй тайлбар өгөх, кодчилол үүсгэх, Excel томьёо бичих, статистик тооцоолол хийх, Судалгаа, тайлан, өгүүллийн эх сурвалжуудыг хайж олоход туслах, бүр шүлэг бичих гэх мэт олон төрлийн ур чадвартай аж.

Эх сурвалж:

chat.erdem.ai

http://www.erdem.ai

http://www.facebook.com/ErdemAI

partner@erdem.ai

Leave a comment

Trending