Улсын бүртгэлийн газрын мэдээгээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 2 сая 238 мянга 360 сонгогч санал өгнө.
Энэ удаагийн сонгууль нь анх удаа 126 гишүүнийг сонгоно. Мөн томсгосон тойргоор, мажоритар болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явагдах онцлогтой. Монгол Улсыг нийт 13 тойрогт хуваасан бөгөөд тойргоос 78 гишүүн сонгогдож, үлдсэн 48-ыг намын жагсаалтаар сонгох юм.
Нэг мандатад ногдох сонгогчийн тоо харилцан адилгүй байна. Хүн амын өндөр нягтралтай Улаанбаатар хотын тойргуудад нэг мандатад ногдох сонгогчийн тоо багадаа 24,708 (13-р тойрог буюу нийслэлийн Баганхангай, Багануур, Налайх дүүрэг), ихдээ 58,486 (12-р тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэг) байна.
Нэг мандатад ногдох сонгогчийн тоо ХАМГИЙН БАГА:
| Тойрог | Бүс нутаг | Мандатын тоо | Нэг мандатад ногдох сонгогчийн тоо | Нийт сонгогчийн тоо |
| 2-р тойрог | Ховд, Увс, Завхан, Говь-Алтай | 10 | 19,639 | 196,390 |
| 7-р тойрог | Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь | 7 | 19,405 | 135,832 |
Нэг мандатад ногдох сонгогчийн тоо ХАМГИЙН ИХ:
| Тойрог | Бүс, нутаг | Мандатын тоо | Нэг мандатад ногдох сонгогчийн тоо | Нийт сонгогчийн тоо |
| 12-р тойрог | Нийслэлийн Хан-Уул дүүрэг | 3 | 58,486 | 175,459 |
| 9-р тойрог | Нийслэлийн Баянгол дүүрэг | 3 | 55,462 | 166,387 |
| 8-р тойрог | Нийслэлийн Баянзүрх дүүрэг | 5 | 55,074 | 275,369 |
Хүйсийн хувьд авч үзэхэд орон нутгийн тойргуудад харьцаа бараг ойролцоо 50%-д хэлбэлзэж байгаа бол Улаанбаатар хотын хүн амын нягтаршил өндөртэй дүүргүүдэд эмэгтэй сонгогчийн тоо эрэгтэйчүүдээс илүү байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны зургадугаар сарын 28-ны Баасан гаригт явагдана.
А.ҮЛЭМЖ





Leave a comment