126 гишүүнтэй Монголын анхны парламентын бүрэлдэхүүнийг сонгох сонгууль өнгөрсөн Баасан гариг буюу 2024 оны долдугаар сарын 28-ны өдөр явагдаж өндөрлөлөө. Санал авсан өдрийн шөнө санал хураах машины дүнгээр ерөнхийдөө урьдчилсан дүн гарч, сонгуульд амжилттай оролцсон намуудын дарга нар мэдэгдэл хийцгээсэн. Гэхдээ өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, машинаар тоолсон дүнгийн зэрэгцээ, сонгуулийн бүх хэсгийн саналын хуудсыг гараар давхар тооллоо. Машинаар санал тоолж эхэлсэн 2012 оноос хойш ингэж бүх хэсгийн саналыг гараар тоолж байгаагүй, зөвхөн хяналтын тооллогыг хэдэн хэсэгт хийж ирсэн юм.
Шинэ парламентын бүрэлдэхүүн: 4 нам, 1 эвсэл
СЕХ-ны мэдээгээр МАН 68, АН 42, ХҮН нам 8, ИЗНН 4, Үндэсний эвсэл 4 суудал авчээ. 2024 оны сонгууль нь пропорциональ болон мажоритар хосолсон тогтолцоогоор явагдсан. 126 гишүүний 78-ыг томсгосон 13 тойргоос сонгогдож, үлдсэн 48 гишүүн намуудын жагсаалтаар сонгогдож байгаа юм.
Шинээр сонгогдсон 126 гишүүнд СЕХ өнөөдөр /2024.07.01/ УИХ-ын гишүүний үнэмлэхийг Төрийн ордонд гардуулж өглөө.
МАН
Тойргоос /50/
1-р тойрог: Архангай, Өвөрхангай, Баянхонгор
Б.БАТЦЭЦЭГ Гадаад харилцааны сайд, олон улсын харилцааны мэргэжилтэй
Г.ТЭМҮҮЛЭН УИХ-ын гишүүн, олон улсын харилцааны мэргэжилтэй
2-р тойрог: Говь-Алтай, Завхан, Ховд, Увс
С.БЯМБАЦОГТ УИХ-ын гишүүн, эдийн засагч, санхүүч
Д.АМАРБАЯСГАЛАН ЗГХЭГ-ын дарга, цахилгаан холбооны инженер
Б.ЧОЙЖИЛСҮРЭН УИХ-ын гишүүн, автоматик телемеханикч
Б.ЗАЯАБАЛ Татварын ерөнхий газрын дарга асан, эдийн засагч
З.МЭНДСАЙХАН ХХААХҮ-ийн сайд асан, эдийн засагч
Э.БОЛОРМАА Ховд аймгийн Засаг дарга, төрийн удирдлагын мэргэжилтэй
3-р тойрог: Баян-Өлгий
Х.ЖАНГАБЫЛ “Рысжан” компанийн захирал, цахилгааны инженер
Т.АУБАКИР УИХ-ын гишүүн, олон улсын харилцааны мэргэжилтэй
4-р тойрог: Булган, Хөвсгөл, Орхон
Л.ЭНХ-АМГАЛАН УИХ-ын гишүүн, олон улсын сэтгүүлч
Д.БАТЛУТ УИХ-ын гишүүн, цахилгааны инженер
Б.БАТ-ЭРДЭНЭ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, түүх судлаач
Д.ҮҮРИЙНТУЯА “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, эдийн засагч
Л.МӨНХБААТАР УИХ-ын гишүүн, эрх зүйч
Ж.БАТ-ЭРДЭНЭ УИХ-ын гишүүн, эрх зүйч
Ц.ДАВААСҮРЭН УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд, эдийн засагч
5-р тойрог: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв
Б.ЖАВХЛАН УИХ-ын гишүүн, Сангийн сайд, банкны эдийн засагч
Ж.ЭНХБАЯР УИХ-ын гишүүн асан, эрх зүйч
Б.ТУЛГА Боомтын асуудал хариуцсан сайд, хэрэглээний математикч
Г.ДАМДИННЯМ УИХ-ын гишүүн, эрх зүйч
С.ЛҮНДЭГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, программ хангамжийн инженер
Ч.УНДРАМ УИХ-ын гишүүн, эдийн засагч
Ж.БАТЖАРГАЛ УИХ-ын гишүүн, эдийн засагч
6-р тойрог: Дорнод, Сүхбаатар, Хэнтий
Л.ОЮУН-ЭРДЭНЭ Ерөнхий сайд, сэтгүүлч, эрх зүйч
М.БАДАМСҮРЭН Дорнод аймгийн Засаг дарга , нефьт ба хийн хадгалалт, тээвэрлэлтийн мэргэжилтэй
Ц.ИДЭРБАТ УИХ-ын гишүүн, англи хэлний багш
У.ОТГОНБАЯР Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх, улс төр судлаач, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү
Л.СОРОНЗОНБОЛД М банкны гүйцэтгэх захирал, банкны эдийн засагч
М.ГАНХҮЛЭГ ХХААХҮ-ийн дэд сайд, маркетингийн удирдлага
7-р тойрог: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь
Б.ДЭЛГЭРСАЙХАН УИХ-ын гишүүн, хуульч
Н.НАРАНБААТАР УИХ-ын гишүүн, эдийн засагч
8-р тойрог: Баянзүрх дүүрэг
Ж.ЧИНБҮРЭН УИХ-ын гишүүн, хүний их эмч
Б.ЭНХБАЯР УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, хуульч
Э.БАТ-АМГАЛАН УИХ-ын гишүүн, дипломатч
Х.БУЛГАНТУЯА УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд, эдийн засагч
9-р тойрог: Баянгол дүүрэг
Х.ГАНХУЯГ УИХ-ын гишүүн, олон улсын харилцааны мэргэжилтэй
Ж.ГАНБААТАР УИХ-ын гишүүн, хуульч, эдийн засагч
10-р тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг
Н.УЧРАЛ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, эрх зүйч
О.БАТНАЙРАМДАЛ УУХҮ-ийн дэд сайд асан, эдийн засагч
Н.БАТСҮМБЭРЭЛ Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүх, нийгмийн ухааны багш
Д.ЦОГТБААТАР УИХ-ын гишүүн, олон улсын хуульч
11-р тойрог: Сонгинохайрхан дүүрэг
Э.БАТШУГАР УИХ-ын гишүүн, санхүүч, эдийн засагч
Н.АЛТАНШАГАЙ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтан
П.САЙНЗОРИГ Улаанбаатар хотын Засаг даргын орлогч, хуульч
Ч.НОМИН Соёлын сайд
12-р тойрог: Хан-Уул дүүрэг
Т.МӨНХСАЙХАН Эрүүл мэндийн сайд асан, хүний их эмч
Ж.АЛДАРЖАВХЛАН Хан-Уул дүүргийн Засаг дарга, санхүүч
13-р тойрог: Багануур, Багахангай, Налайх
С.АМАРСАЙХАН УИХ-ын гишүүн, Шадар сайд, хуульч
Ц.САНДАГ-ОЧИР УИХ-ын гишүүн, философич
Жагсаалтаар /18/
Г.ЛУВСАНЖАМЦ Архитекторч
М.ЭНХЦЭЦЭГ Эрчим хүчний инженер
Ч.АНАР “ОНДО” компанийн үүсгэн байгуулагч, IT инженер
О.САРАНЧУЛУУН “Achilles International Mongolia” ТББ-ыг үүсгэн байгуулагч, хүний их эмч
Д.РЭГДЭЛ ШУА-ийн ерөнхийлөгч, биохимич
Д.ГАНМАА “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” (MHI) Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулагч, хүний их эмч
С.ЭРДЭНЭБАТ МҮЭХ-ны ерөнхийлөгч, хөдөлмөрийн эдийн засагч
М.МАНДХАЙ Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, эдийн засагч
Д.ЭНХТҮВШИН МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, санхүүгийн удирдлага
Б.УЯНГА Уул уурхай, хүнд үйддвэрийн дэд сайд, геологич
Ж.ГАЛБАДРАХ “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, багш
А.АРИУНЗАЯА ХНХ-ын сайд асан, бизнесийн удирдлага, П.Жасрай сайдын зээ
Б.БАЯРБААТАР МАН-ын Хяналтын хорооны дарга, хуульч
Б.ХЭРЛЭН Улс төрийн ухааны доктор, багш
Д.БУМ-ОЧИР Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, антропологич
О.НОМИНЧИМЭГ Нийслэлийн Засаг даргын 2-р орлогч, хуульч
С.ЗУЛПХАР ХНХ-ын дэд сайд, социологич
Х.БААСАНЖАРГАЛ “Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ын захирал, эрх зүйч
АРДЧИЛСАН НАМ
Тойргоос /26/
1-р тойрог: Архангай, Өвөрхангай, Баянхонгор
О.АЛТАНГЭРЭЛ АН-ын дэд дарга, хуульч
С.ГАНБААТАР УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн эдийн засагч
П.МӨНХТУЛГА АН-ын Ардчилсан залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн дарга, хуульч
Д.ГАНБАТ УИХ-ын гишүүн, инженер механикч
Г.ХОСБАЯР АН-ын ҮБХ-ны гишүүн
Д.ЖАРГАЛСАЙХАН Баянхонгор аймгийн Засаг дарга асан
Д.ЦОГТБААТАР “Лайвчин” гэгддэг Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү гэдгээс өөр мэдээлэл хомс
2-р тойрог: Говь-Алтай, Завхан, Ховд, Увс
О.ЦОГТГЭРЭЛ УИХ-ын гишүүн, санхүүч, эдийн засагч
Б.ПҮРЭВДОРЖ УИХ-ын гишүүн, англи хэлний багш
Б.ТҮВШИН АН-ын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч
О.АМГАЛАНБААТАР Говь-Алтай аймгийн Засаг дарга, эдийн засагч
3-р тойрог: Баян-Өлгий
Б.БЕЙСЕН УИХ-ын гишүүн, хүний их эмч
4-р тойрог: Булган, Хөвсгөл, Орхон
Х.БАТТУЛГА Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, зураач
5-р тойрог: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв
Ц.ТУВААН УИХ-ын гишүүн, хүний их эмч
Д.БАТБАЯР Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч
С.ЭРДЭНЭБОЛД АН-ын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, эрх зүйч
6-р тойрог: Дорнод, Хэнтий, Сүхбаатар
Ш.БЯМБАСҮРЭН Дорнод аймгийн АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү
7-р тойрог: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь
Р.СЭДДОРЖ Өмнөговь аймгийн Засаг дарга асан, аймгийн АН-ын дарга
Л.МӨНХБАЯСГАЛАН “Амьдрал фильм” студийн ерөнхий захирал, сэтгүүлч
Ц.МӨНХБАТ Дундговь аймгийн Засаг дарга
Р.ЭРДЭНЭБҮРЭН УИХ-ын гишүүн асан, эрх зүйч
Г.ГАНБААТАР АН-ын Орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх, ХАА-н менежмэнт
10-р тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг
Ц.БААТАРХҮҮ УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, хэрэглээний математикч
Х.БОЛОРМАА Сүхбаатар дүүргийн Засаг дарга, инженер технологич
11-р тойрог: Сонгинохайрхан дүүрэг
Н.АЛТАНХУЯГ УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, биофикикч
12-р тойрог: Хан-Уул дүүрэг
Ч.ЛОДОЙСАМБУУ “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч
Жагсаалтаар /16/
Л.Гантөмөр АН-ын дарга, электроникийн инженер
С.ОДОНТУЯА УИХ-ын гишүүн, олон улсын эдийн засагч
Ж.БАТСУУРЬ УИХ-ын гишүүн, эдийн засагч
С.ЦЭНГҮҮН АН-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, санхүүч
Ө.ШИЖИР АН-ын тэргүүн дэд дарга
Ж.БАЯРМАА Англи хэлний орчуулагч
Ж.БАЯСГАЛАН Жүжигчин, продюсер
Д.ЭНХТУЯА НИТХ-ын төлөөлөгч, ТВ2 телевизийн захирал, сэтгүүлч
Х.ТЭМҮҮЖИН УИХ-ын гишүүн асан, хуульч
Б.ПУНСАЛМАА “М-Ойл” группийн захирал, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, эдийн засагч
Э.ОДБАЯР АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
П.БАТЧИМЭГ НИТХ-ын төлөөлөгч, “АПУ Трэйдинг” компанийн ерөнхий захирал
Г.ОЧИРБАТ “ТНГРИ”группийн үүсгэн байгуулагч
Б.ЖАРГАЛАН АН-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн
А.ГАНБААТАР Сэтгүүлч
Ц.МӨНХТУЯА Монголын Багш нарын ҮЭ-ийн холбооны тэргүүн
ХҮН нам
Тойргоос /2/
8-р тойрог: Баянзүрх дүүрэг
П.НАРАНБАЯР НИТХ-ын төлөөлөгч
9-р тойрог: Баянгол дүүрэг
Ж.ЗОЛЖАРГАЛ “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал, нефтийн инженер
Жагсаалтаар /6/
Т.ДОРЖХАНД УИХ-ын гишүүн
Л.ЭНХНАСАН “Тахь-Ко” компанийн ТУЗ-ийн дарга
П.ГАНЗОРИГ Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, математикч
Г.УЯНГАХИШИГ “Инвескор капитал ҮЦХ” компанийн ТУЗ-ийн дарга, хуульч
Б.НАЙДАЛАА Эдийн засагч, санхүүч
Б.МӨНХСОЁЛ Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал, эдийн засагч
ИЗНН
Жагсаалтаар /4/
Б.БАТБААТАР ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан
М.НАРАНТУЯА НАРА “Охь бар бурам” компанийн захирал, дуучин
Р.БАТБОЛД ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
С.ЗАМИРА “Буркит корпорац”-ийн дэд захирал
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
Жагсаалтаар /4/
Н.НОМТОЙБАЯР Үндэсний эвслийн тэгүүн, улс төр судлаач
А.УНДРАА УИХ-ын гишүүн асан, физикч
М.САРНАЙ
О.БУМ-ЯЛАГЧ МНН-ын дарга
Ирцийн хувьд сүүлийн хоёр сонгуульд буюу 2016, 2020 онд 70% давсан ирц, энэ удаад 69%-иас хэтэрсэнгүй.
Эрх баригч МАН ялагдал хүлээж, бусад нь ялалт байгууллаа.
Хэдийгээр эрх баригч МАН 68 суудалтайгаар олонх болж байгаа ч үнэмлэхүй олонх байсан өмнөх парламенттай харьцуулбал бараг 50 хувийн суудлаа алдлаа. Харин 10 орчим суудалтай байсан сөрөг хүчин АН суудлын тоогоо бараг 3 дахин нэмсэн нь яах аргагүй ялалт юм.
А.ҮЛЭМЖ





Leave a comment