Уул уурхай

Байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх дотоодын, гадаадын хэлэлцээр ид өрнөж байна

Засгийн газар уул уурхайн салбараас авах өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай зэрэгцүүлэн хийж байна. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.05.11) стратегийн орд эзэмшигч дотоодын ААН-үүдтэй уулзсан бол өнөөдөр Оюутолгой ордын 66%-ийн эзэмшигч Рио…

Засгийн газар АМНАТ-ийг Баялгийн сангийн 3 тусгай санд тэгш хуваарилахыг хүсч байна

2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөлт оруулах гэж байгаагаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ. Гэхдээ өөрчлөлт оруулах эсэх, ямар агуулгатай өөрчлөлт байх эсэх нь 3-р сарын 27-нд эхэлсэн Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээс хамаарах ажээ. “Монгол хүн баялгийнхаа эзэн” нэртэй бөгөөд хоёр үе шаттай явагдах энэ санал Үндэсний баялгийн санд төвлөрүүлж […]

“Русал”-ын зарга Оюутолгойд эрсдэл дагуулна

Оюутолгойн үйл ажиллагаанд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүх “Русал” компани Рио Тинтогоос $1,3 тэрбумыг нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр өнгөрсөн 2025 оны 12-р сард гаргасан. Шүүхийн энэ шийдвэр нь бизнесийн хоёр компанийн хоорондох маргаанаас хавьгүй илүү агуулга, үр дагавартай байж болохоор кэйс боллоо хэмээн үзэж байна. […]

“Оюутолгой” ба Монголын эдийн засаг

Монгол Улсын 2011 оны 17.3%-ийн эдийн засгийн өсөлтийн 13.5%-ийг “Оюутолгой” компани дангаараа бий болгожээ. Бизнес эрхлэж, үйлдвэрлэл явуулж байгаа ААН, иргэн бүр Монгол Улсад баялаг бүтээж, эдийн засагт хувь нэмрээ оруулж байдаг. 40-50-хан метр квадрат байр түрээсэлж гар урлал эрхэлж байгаа иргэн, их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, олон мянган ажлын байр бий болгон үйлдвэрлэл явуулж […]

Оюутолгойн сонсгол ба уул уурхайн салбарын гацаа

Оюутолгойн асуудлаарх УИХ-ын нээлттэй сонсгол өнөөдөр эхэлж байна. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 оноос хойших бичиг баримт, үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой байгуулагдсан УИХ-ын Түр хороо ийнхүү байгуулагдсанаасаа хойш 6 сарын дараа сонсгол зохион байгуулах гэж байна. Эрх ашгийг хангуулах, хүртэх […]

Уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн доройтов?

Уул уурхайн компанид төрийн эзэмшил 66%-д хүрэх аюул бодитоор бий болсон. Монголыг тэжээж буй ганц салбар болох уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар, ингэхдээ дандаа муужруулж, төрийн эзэмшлийг томруулах байдлаар явж байгаа талаар хуульч П.Баярын байр суурийг хуваалцъя. Монгол Улс 1997 оны анх Ашигт малтмалын тухай хуулийг баталж байсан, 1997 оны […]

“Оюутолгой” ба “Онтрэ”-гийн хоёр лицензийн асуудал

“Онтрэ” ХХК-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах байр суурийг Монголын төр баримталж байна. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт тавих УИХ-ын Хянан шалгах түр хороог энэ оны 7-р сард байгуулсан. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахалж буй Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах […]