Үйл явдал

Цааш унших

ХЗЗ-ийн тойм: 40 хувьцаанд өөрчлөлт бүртгэгдсэний 26 нь өсөлттөй байжээ

2026 оны 4-р сарын 20-25-ны өдрийн Хөрөнгийн зах зээлийг тоймловол долоо хоногийн бүх өдөр ТОП 20 индекс өсөлттэй байсан нь зах зээлд эерэг дохио боллоо. Нийт өсөлт нь +1.41%-иар хэмжигдэж байгаа бөгөөд 51,318.49 нэгжид хаагдсан байна. 4-р сарын 24-ны Баасан гаригийн тухайд I ангиллын MSE A индекс -0.03%-ийн бага зэргийн бууралтаар, II ангиллын MSE B […]

“Үлдэх Зориг” кино: “Алаад байхдаа яахав дээ”

Сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг “Үлдэх Зориг” нэртэй баримтат хөрөг киногоо өчигдөр буюу 4-р сарын 20-нд олонд толилууллаа. 4-р сарын 20 бол Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр юм. Амьд сэрүүн байсан бол тэрээр өчигдөр 64 нас хүрэх байлаа. Монгол Улс нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн ардчиллын он жилүүдэд Зоригоор бахархан хүндэлж явсан монголчуудын сэтгэлийг 1998 оны 10-р сарын 3-ны […]

Хятадын байгалийн хийн хэрэгцээг одоо Орос бүрэн хангана

Ормузын хоолой хаагдсанаас болоод Хятад байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны 1-ийг алдаад байна. Ойрхи Дорнодод дайн дуусч, энх тайван байдалд тогтсон ч Хятад өмнөх шиг Катар болон Эмиратаас хий авахгүй болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Хятад энэ нийлүүлэлтээ Оросоос нөхнө гэж таамаглаж байна. 2025 онд Хятадын байгалийн хийн импорт 11%-иар буурч, 68.4 сая тонн болсон […]

Г.Дамдинням: Рио Тинтотой хийж буй хэлэлцээр амжилттай явж байна

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс хүртэх Монголын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эхлүүлсэн. Оюутолгой бол Монголд орж ирсэн гуравдагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт. Эсэргүүцэл, зөвшилцөл, тэмцлийн дундуур туучсаар Монгол Улсын Засгийн газар 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 17 жилийн өмнө байгуулсан энэхүү гэрээ хэрэгжих шатандаа олон асуудлыг дагуулсаар өнөөг хүрлээ. Ялангуяа төслийн санхүүжилтын загвар нь […]

Фракциудын эв нэгдлийг хангахгүйгээр О.Цогтгэрэл АН-ыг авч явж чадахгүй

2024 оны сонгуулиар 42 суудалтай болсон АН өнгөрсөн долоо хоногт ээлжит их хурлаа “Степпе Арена”-д хуралдуулж, шинэ ҮБХ-гоо бүрдүүлсэн. Их хурлын маргааш өдөр Төрийн ордонд хуралдсан ҮБХ намын дэд дарга, ЕНБД-аа сонгох ёстой байсан ч чадсангүй тарлаа. Шинэ ҮБХ нь хуралдаж байх үед Онц их хурлын шийдвэрийг эсэргүүцсэн хэсэг хүн Соёлын төв өргөөнд Онц их […]

2026 оны 3-р сард орон сууцны үнэ 9,3%-иар нэмэгджээ

Орон сууцны үнийн индекс 2026 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 9.3%-иар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1%-иар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.5%-иар тус тус өсчээ. 2026 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж […]

Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавилаа

Тус үйлдвэрийн барилгын нийт санхүүжилт 18.5 тэрбум төгрөг бөгөөд уг хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” үйлдвэр бүрэн хариуцах юм. Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр нь өдөрт 10 бод, 100 бог мал төхөөрөх суурилагдсан хүчин чадалтай, 100 тонны багтаамжтай хөргөлтийн агуулах, хаягдал ус цэвэршүүлэх станц зэрэг үйлдвэрлэлийн цогц байгууламжаас бүрдэх ба орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, эрүүл ахуй […]

ОХУ шингэрүүлсэн хийн үйлдвэрүүдээ 40% хямдруулан зарах нууц санал тавьжээ

Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийн хангамж, нийлүүлэлтийн асуудал хурцадсан. Энэ үүссэн нөхцөл байдал зарим нэг улс оронд таатайгаар тусч байгаагийн нэг ОХУ билээ. Ормузын хоолой хаагдсаны улмаас хоригт ороод байсан Оросын нефтийг нэг сар хугацаанд худалдан авахыг Трамп зөвшөөрсөн. Нефть, байгалийн хийн том олборлогчийн хувьд Орос энэ боломжийг алдалгүй, […]

Х.Нямбаатарын цоллосон “террорист”-ууд юу хүсч байна вэ?

Тэд бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй, Туулын эко системийг хамгаалахыг хүссэн, газраа зарж дууссан хотын дарга нар голоо зарахыг эсэргүүцсэн. Ардчилсан нийгэмд төрийн аливаа шийдвэр, үйл хөдлөлийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж, харилцан мэтгэлцэх замаар зөв, бурууг олох нь эрүүл хэвийн үзэгдэл. Хэрэв ийм арга замыг буруутгаж, нухчин дарахыг хүсч байгаа бол энэ ардчиллын эсрэг үйлдэл […]

“Хаан банк” ХК 401 тэрбумийн зах зээлийн үнэлгээгээ алдлаа

Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн нэг жилийн хугацаанд ажиглагдаагүй их хэмжээний огцом уналт 4-р сарын арилжааны эхний өдөр буюу 2026.04.01-д бүртгэгдлээ. ТОП-20 индекс -2.58%-иар буурч 50,779.76 нэгжид хаагдсан нь 2025 оны 3-р сараас хойших хамгийн өндөр нэг өдрийн уналт төдийгүй 2025 оны 11-р сараас хойших хамгийн доод түвшин боллоо. Энэхүү уналтын гол шалтгаан нь зах […]

Өвөр Монгол “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлээд 5000 хоножээ

2013 оноос хойш “Оюутолгой” ХХК Өвөр Монголын Эрчим хүчний группт нийтдээ $1.7 тэрбум төлжээ. Энэ мөнгө Монголдоо үлдэж болох байсан. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Шен Минжуан өчигдөр сошиал хуудсандаа “БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний групп нь Оюутолгой уурхайд 5000 хоногийн турш аюулгүй, тасралтгүй цахилгаан эрчим хүч нийлүүлсэнд баяр хүргэе. Эрчим […]

Супер Ерөнхийлөгчтэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийг казахууд дэмжив

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх санал хураалт 3-р сарын 15-ны Ням гаригт Казахстанд боллоо. Санал хураалтын дараахан хийсэн урьдчилсан мэдээгээр санал өгөх эрх бүхий иргэдийн 73% нь оролцжээ. Евразийн Интеграцийн институтийн мэдээгээр санал асуулгад оролцогчдын 86,7%, Астанагийн Нийгмийн асуудлыг судлах институтын мэдээгээр 87,4%, “Аманат” намын мэдээгээр 88,6% нь Үндсэн хуульд оруулах […]