МЭДЭЭ
Сүүлийн мэдээ
263 нийтлэл
Улс төрИрэх 2024 онд явагдах УИХ-ын IX удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой болох нь. Юун түрүүн, энэ оны зургадугаар сард УИХ-аас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцооны аль алины шинжийг агуулсан холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Мөн Монгол Улс парламентын тогтолцоог хэрэгжүүлж ирсэн 1992 оноос хойш 76 суудалтай явж ирсэнийг өөрчилж, ирэх оноос […]
4 МИН УНШИНА · 2023.12.22 
Анализ2023 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн трэнд, чиг хандлага ямар байсныг Reuters Institute тодорхойлжээ. Хамгийн гол нь эдгээр чиг хандлага ирэх 2024 онд хадгалагдахыг онцолжээ. Мэдээлэл авах гол суваг сошиал сүлжээ хэвээр байна Reuters Institute-ээс жил бүр гаргадаг Digital News Report 2023 судалгаанд оролцогчдын 22% л өглөөг вэб сайт, эсвэл гар утасны апп-аас мэдээ уншиж […]
4 МИН УНШИНА · 2023.12.20 
ӨнцөгЗамын түгжрэл, цаг агаарын хүйтрэлийн өмнө Улаанбаатар хот хүчин мөхөстөж, хотын болон иргэдийн ажил амьдрал хэвийн үргэлжлэх аргагүй болсон өдрүүдийг туулж байна. Асуудлыг шийдэхийг иргэд хотын удирдлагуудаас иргэд шаардсан. Хариуг нь амралтын өдөр /2023.12.17-ны Ням гариг/ цочир байдлаар өглөө. Гаргасан шийдвэрийг маргаашнаас нь буюу 2023 оны 12-р сарын 18-наас хэрэгжүүлэх болсноо зарлаж, зөрчсөн этгээдэд торгуулийн […]
2 МИН УНШИНА · 2023.12.18 
Уул уурхайНүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой УИХ-ын нээлттэй сонсголын хоёр дахь шатанд дуудагдах гэрчүүдийн нэрийг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өчигдөр /2023.12.11/ олон нийтэд зарлалаа. Хоёр дахь шатны сонсгол 2023 оны 12-р сарын 18-22-ны өдрүүдэд Төрийн ордонд явагдана. Хянан шалгах түр хорооны өчигдрийн хуралдаанаар сонсголд дуудагдах нийт 268 гэрчийн нэр, албан тушаалыг тогтоолоор баталсан бөгөөд […]
8 МИН УНШИНА · 2023.12.12 
Эдийн засагСүүлийн хэд хоног нийслэлийн иргэд шатахуун дараалалд хэдэн цагаар зогсч бухимдаж байна. Ихэнх ШТС шатахууны хязгаарлалттай өгч давхар бухимдуулж байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийсэн нь нийгэмд улам бухимдал нэмлээ. Шатахуун тасалдсан 3 шалтгаан: 1.Монгол Улсын шатахуун болон дизель түлшний гол ханган нийлүүлэгч нь ОХУ. ОХУ дотооддоо […]
3 МИН УНШИНА · 2023.12.11 
ӨнцөгУИХ-ын Хянан шалгах түр хороо хоёр дахь удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ долоо хоногт хийлээ. Хоёр дахь удаагийн сонсгол нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний олборлолт, борлуулалт, түүнийг тойрсон худалдан авалтуудтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж байна. Нүүрсний сонсголыг 2 үе шаттайгаар хийхээр төлөвлөсний эхний шат нь 2023 оны арванхоёрдугаар сарын 4-7-ны […]
3 МИН УНШИНА · 2023.12.08 
Уул уурхайМонгол Улсын экспортын гол орлого болсон нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын явцын баримтыг шинжлэн судлах зорилго бүхий УИХ-ын нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ эхэллээ. УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан […]
2 МИН УНШИНА · 2023.12.04 
Эдийн засагМонголын хоёр хөршийн дунд сүүлийн 6-7 жил яригдаж байгаа байгалийн хийн мега төслийн талаар шинэ мэдээ гарсан ч тэр мэдээ нь бидний хүлээсэн мэдээ биш байлаа. Монголын нутгийг дайруулан татах “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр ОХУ идэвхийлэн хөөцөлдөж байгаа хэрээр Хятад наймааны нөхцөлөө улам чангаруулсаар. Хоёр хоногийн өмнө South China Morning Post-д мэдээлснээр Хятад энэхүү төсөлд […]
3 МИН УНШИНА · 2023.11.29 
Улс төрШүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэх гэж байна. Уг шинэчилсэн найруулгаар шүүхийн шатлалтын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харъяалал, байрших газар, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаас гадна Гэр бүл, хүүхдийн болон Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхүүдийг нэмж байгуулах зохицуулалт оржээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2023 оны […]
4 МИН УНШИНА · 2023.11.24 
Үйл явдалҮндэсний Статитстикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын хүн ам 2023 оны арваннэгдүгээр сард 3.5 саяд хүрэх ажээ. Монгол Улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд 3 сая хүрч байсан. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд 4 […]
2 МИН УНШИНА · 2023.11.23 
Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн видео дүрсийг програм ашиглан хувиргаж, хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа дүрс бичлэг ойрын өдрүүдэд цацагдсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн 2022 оны хичээлийн нээлтэд зориулан “Ерөнхийлөгчийн цаг” нэвтрүүлгээр цацагдсан дүрсийг хувиргасан болохыг тогтоосон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд /2023.11.20/ мэдээллээ. Түүний хэлснээр уг видеог хувиргаж, олон нийтийн сүлжээнд тавьсан 2 […]
2 МИН УНШИНА · 2023.11.21 
Үйл явдалМонголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, XXX Номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн ЖАВЗАНДОРЖ-ийг өнөөдөр /2023.11.18/ ширээнд нь залах ёслол Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы Их танхимд боллоо. Тэргүүн хамба, XXX Номун хан Дуламрагчаагийн Жавзандорж анхны айлдвараа сүсэгтэн олонд айлдлаа. Бурхан багшийн сургаалийн охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүсэх сэтгэл, шүтэн барилдлагын […]
3 МИН УНШИНА · 2023.11.18