Эдийн засаг

Халамжийн төрөөс хөгжлийн төр рүү шилжих эдийн засгийн реформууд

Хөгжлийн хэлэлцүүлэг: Халамжийн эдийн засгийн бүтэлгүйтсэн загварыг халж, хөгжлийн эдийн засгийг хэрхэн угсрах вэ? Монголчууд бид 1990 онд сонголтоо хийж, улс орон, амьдрал ахуйгаа өөрсдөө толгой даан авч явахаар зориг шулуудсан. ЗХУ тэргүүтэй социалист системийн эдийн засгийн хүрээнд худалдаа нь эргэлдэж, татаасын эдийн засагтай байсан Монгол Улсын хувьд энэ сонголт нь улс төрийн хувьд бие […]

Эдийн засгийн эрх чөлөөг Венесуэль аргаар хийхгүйг мэднэ биз дээ

Эрх баригч МАН эдийн засгийн эрх чөлөөг хамгаална хэмээн мэдэгдэж эхэлсэн нь бизнэс эрхлэгчдэд ихээхэн найдвар төрүүлээд байна. Чухам энэ эрх чөлөөгөө хэрхэн яаж хийх, эрх баригчдын төсөөлж байгаа эрх чөлөө нь жинхэнэ эрх чөлөө мөн эсэхээс 2026 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал хамаарна. Тэгээд ч өмчөө нийгэмчилж, эдийн засгаа төрийн зохицуулалтад оруулсан […]

Монголчуудын хүлээж байгаа “Союз-Восток”

“Сила Сибири-2” төсөл дуншиж байх хооронд оросуудын зүгээс дараагийн төслийг санал болгосон нь Алс Дорнодын төсөл юм. “Газпром” болон Хятадын төрийн өмчийн CNPC компанийн жил бүрийн уламжлалт уулзалт өнгөрсөн Пүрэв гаригт (2025.12.18) Бээжин хотноо болж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар ярилцсан байна. “Газпром” Хятадтай байгалийн хий нийлүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Үүнээс “Сила Сибири” төсөл […]

Төр нь “Рио Тинто”-д, иргэд, ААН нь төрдөө өртэй

Төр нь олон улсын санхүүгийн луйврын өрөнд, ААН-үүд нь татвар болон НДШ-ийн өрөнд, иргэд нь хэрэглээний зээлийн өрөнд барьцаалагджээ. Монголчуудын ярьдаг “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэсэн үг өнөөдрийн Монголд яг тохирохоор болжээ. Оюутолгой ордоос монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан УИХ-ын нийтийн сонсгол бүхэлдээ монголчууд бидний “Рио Тинто”-д төлөх өрийн тухай […]

Даабль стандарт: Төрийн өмчит нь үрдэг, хувийн өмчит нь төлдөг

“Эрчист Монгол”-д хийсэн хяналт, шинжилгээний дүнд үндэслэн Засгийн газар төрийн өмчит компаниудаа цэгцлэх нь гэсэн найдварыг төрүүлж байна. Монголын эдийн засагт төрийн өмчит компаниудын эзлэх жин нэмэгдэж, хувийн хэвшлийн орон зай хумигдаж байгаа талаар сүүлийн жилүүдэд тасралтгүй шүүмжилж байна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын нэрийн өмнөөс эдийн засгийн бодлого, улс орны хөгжлийн тухай ярьж байгаа хэн […]

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр УИХ-ын босгонд тулж ирлээ

2023 оноос яригдаж, нэг удаа хойшилж байсан хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д (2025.11.28) өргөн барилаа. Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) түр хэлэлцээрт өнгөрсөн 6-р сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Холбооны дүрмийн дагуу гишүүн 5 орон болон Монгол Улсын хууль тогтоох байгууллага баталсаны дараа уг хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжих юм. Түр хэлэлцээрт 2024 оны 12-р сард […]

Монголын төр оролцсон бизнес болгон дампуу

Ерөнхий сайд асан П.Жасрай 1995 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй орлоо гэж хэлж болно” хэмээн тодорхойлж байжээ. 1990 оны эхэн үеийн шоокноос дөнгөж гарсан, социализмын үеийн үйлдвэр, аж ахуйн газрууд өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар дамжин хувьд шилжжчихсэн учраас П.Жасрай сайд ингэж тодорхойлох нь аргагүй. П.Жасрай сайд […]

Оросын банкинд зөвшөөрөл олгох Г.Занданшатарын үг зөвхөн орос хэл дээр бий

Гадаадын банк нээх Г.Занданшатарын мэдэгдэл Монголыг бизнес, санхүүгийн боломж, геополитикийн эрсдэл гэсэн хоёр галын дунд аваачлаа. Олон жил яригдсан гадаадын банкны салбарыг Улаанбаатарт нээх ажил хэрэгжихээр болсныг Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр хоногийн (2025.11.18) өмнө Москва хотноо мэдэгджээ. Энэ нь олон жил салбар байгуулахаар хөөцөлдөж байгаа Хятадын биш, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөөцөлдөж байгаа Өмнөд Солонгосын биш, […]

CU хувьцаагаа татсанаар ХХК болох уу гэсэн асуултын хариулт

CU нэрээр нь монголчуудын мэддэг болсон “Премиум Нэксус” ХК хувьцаа эзэмшигчдын энгийн хувьцааг буцаан худалдаж авах шийдвэрийг 2025 оны 11-р сарын 7-ны өдөр гаргасан. Ингэснээр тус компани “Таванбогд”-ын араас орж ХХК хэлбэртэй болох нь гэсэн яриа гараад байна. Шийдвэрийг тодруулбал, “Премиум Нэксус” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчид нь компанийн нийт энгийн хувьцааны 75%-ийг эзэмшдэг болсон […]

ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ: КИРГИЗСТАН

Монгол Улс ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаа энэ үед Аюулгүй байдал судлалын хүрээлэн дараах нийтлэлийг хэвлэжээ. ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-ын холбогдох Байнгын хороо 2024 оны 4-р сарын 16-ны Лхагва гаригт хэлэлцээд түр хойшлуулахаар шийдсэн. Нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэллээ. Зөвлөлт холбоот улс […]

МИНИЙ МОНГОЛ ИМПОРТЫН ОРОН БИЛЭЭ

Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэх хугацаа улам ойртсоор байна. Уг хэлэлцээрийг өнгөрсөн 2024 он 12-р сард Москва хотноо болсон ЕАЭЗХ-ны жил тутмын дээд чуулганаар батлахаар зорьж байсан ч Монголын дотоодын компаниудын эсэргүүцэлтэй тулан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр Москва хотноо […]

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ САЛБАР ХӨГЖИХ ТУСАМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДДАГ

Сайн мэдээнээсээ муу мэдээ нь олширсон энэ үед сайн мэдээ дуулгадаг ганц салбар нь МХХ-ны салбар болоод байна. Хамгийн сүүлийн мэдээ гэхэд Монгол Улс НҮБ-ын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 193 улсаас 46-д жагссан байна. Энэ нь 2022 оноос 28, 2020 оноос 46 байраар урагшилсан үзүүлэлт юм. Монгол Улс 2020 оноос E-Mongolia платформыг ашигладаг болсон нь […]