Эдийн засаг

ЕАЭЗХ-ТОЙ ХИЙХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ ГЭРЛИЙН ХУРДААР УРАГШИЛЖ БАЙНА

Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээ албажих дөхжээ. Монголоос ОХУ руу гаргаж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй гаалийн татварын хэмжээ хэт өндөр (бараа бүтээгдэхүүнээс хамааран 20-50%) байгааг бууруулж өгөөч гэж монголчууд бараг 30 жил гуйсан боловч нааштай хариу авч байгаагүй. Монголын албан ёсны айлчлал болгонд шахам хөндөгддөг байсан энэ сэдэв […]

АЙЛЧЛАЛ: МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДЭД ОХУ НОЁРХОНО

Монгол Улсад заяагдсан хоёр хөршийн нэг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины энэ удаагийн айлчлал олны хэл аман дунд болж өндөрлөлөө. Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, Монгол-Орос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөнхийн хойд […]

БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ДАГАЛДСАН БОДИТ ЭРСДЭЛ

Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин таатай, айдасгүй, итгэлтэй байх улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал нөлөөтэй. Тиймээс хөрөнгө оруулалтын болоод бизнесийн орчныг сайжруулах, тогтвортой байлгах амлалтыг үе үеийн УИХ, Засгийн газар өгсөөр ирсэн. Гэвч энэ амлалт тэр болгон биелж байгаагүй. Үүнийг нотлох хамгийн тод жишээ нь, 2012 оны хавар буюу тавдугаар сарын 17-нд УИХ-аас баталсан Стратегийн […]

ОХУ РУУ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭКСПОРТ ХИЙХ БОЛОМЖ ОЙРТОЖ БАЙНА

Монгол Улс энэ ондоо багтан Евразийн Эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) Чөлөөт худалдааны түр хугацааны угтвар гэрээ байгуулах боломжтой хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Өнгөрсөн 2023 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит […]

ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭЭГҮЙ ХЭВЭЭР

Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр байгуулж, 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс чөлөөт эдийн засагтай болсноос хойш гадаадын улс оронтой хийсэн чөлөөт худалдааны анхны хэлэлцээр бөгөөд далайд гарцгүй Монгол Улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр болсон […]

ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООХООС ИЛҮҮТЭЙ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЗАМААР ТӨР ХЯНАЛТАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ

Төрийн өмчит компаниудад Засгийн газраас онцгой дэглэм тогтоох, БЭТ буюу Бүрэн эрхэт төлөөлөгч томилох хэд хэдэн тохиолдол сүүлийн жилүүдэд гарлаа. Онцгой дэглэм тогтоох, БЭТ томилох энэ процессийн үндэслэл, үр өгөөж, хууль эрх зүйн хувьд хүчинтэй эсэх талаар судлаач Г.Давааням, Б.Тэлмэн нар “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр дүн шинжилгээ хийжээ. Энэ процесс нь 1992 оны Үндсэн хуулийн […]

ТОП СЭДЭВ: 1 ТӨГРӨГТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОН ДА ШЭН КҮ

Засгийн газраас УИХ-д өнгөрсөн оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт дахин хойшиллоо. УИХ дахь АН-ын бүлэг завсарлага хүссэнийг ёсоор болгож, УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын 3 хоногийн завсарлага өглөө. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн боловч гишүүдийн байр суурь ихээхэн […]

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ: ДОТООД ГАДААД ГЭЖ ЯЛГААГҮЙ, ХӨРӨНГИЙН БОСГО ТАВИАГҮЙ, САЛБАРЫН ХЯЗГААРЛАЛТГҮЙ

Засгийн газраас боловсруулан 2023 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ өнгөрсөн Баасан /2024.01.05/ гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч санал хураалт явуулалгүй энэ долоо хоног руу шилжүүллээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу ирэх Пүрэв /2024.01.11/ гаригийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хуулийн төслийн зарим заалтаар гишүүд зөрүүтэй байр […]

“СИБИРИЙН ХҮЧ-2”: НАЙМААНЫ ГОЛ ХӨЗРИЙГ ХЯТАД АТГАЖ БАЙНА

Монголын хоёр хөршийн дунд сүүлийн 6-7 жил яригдаж байгаа байгалийн хийн мега төслийн талаар шинэ мэдээ гарсан ч тэр мэдээ нь бидний хүлээсэн мэдээ биш байлаа. Монголын нутгийг дайруулан татах “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр ОХУ идэвхийлэн хөөцөлдөж байгаа хэрээр Хятад наймааны нөхцөлөө улам чангаруулсаар. Хоёр хоногийн өмнө South China Morning Post-д мэдээлснээр Хятад энэхүү төсөлд […]

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АУДИТЫН ТАЙЛАНД ГЭГЭЭТЭЙ ГАНЦ Ч ДҮГНЭЛТ БАЙСАНГҮЙ

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд Аудитын ерөнхий газар аудит хийсэн байна. Харамсалтай нь энэхүү тайланд гэрэл гэгээтэй ганц ч дүгнэлт байсангүй. Аудитын тайланг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсан боловч уг бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгөх албаны хүмүүс нь […]

ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ӨНДӨР ДҮНТЭЙ 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Ирэх 2024 оны төсвийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. Процедурын хувьд энэ 7 хоногт хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэж байна. Засгийн газраас өргөн барьснаар ирэх 2024 онд: -Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, -Төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, -Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8% байхаар тусгажээ. Сангийн […]

Монголын нутгаар тавигдах хийн хоолойн төсөл дуншсан хэвээр

ОХУ байгалийн хийгээ БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх “Сила Сибири” төслийг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Нийтдээ 3 төсөл яригдаж байгаагийн “Сила Сибири-2” нь Монголын нутгийг дайран өнгөрөхөөр төлөвлөгдаж, монголчууд ч энэ төслийг хэрэгжихийг хүлээж байгаа билээ. Энэ төслийн талаар шинэ мэдээлэл гарсан байна. “World Pipeline” сэтгүүлийн энэ оны есдүгээр сарын дугаарт ОХУ-ын Шадар сайд Александр Новак […]