МЭДЭЭ

Сүүлийн мэдээ

263 нийтлэл
Дэлхий

Хятадын газрын ховрын компаниудын ашиг 2 дахин нэмэгджээ

Газрын ховор элемент олборлогч Хятадын компаниудын хувьцааны ханш он гарсаар огцом өсч байна. Энэ нь Хятад улс газрын ховрын нийлүүлэлтийн дэлхийн сүлжээнд давуу байдлаа хадгалах бодлогыг Бээжин барьж, төрийн дэмжлэг үзүүлж байгаатай нь холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байна. Барууны орнуудын зүгээс энэ салбар дахь Хятадын давуу байдлыг бууруулахаар хичээж байгаа ч одоогоор ахиц харагдахгүй байгаа […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Эдийн засаг

Халамжийн төрөөс хөгжлийн төр рүү шилжих эдийн засгийн реформууд

Хөгжлийн хэлэлцүүлэг: Халамжийн эдийн засгийн бүтэлгүйтсэн загварыг халж, хөгжлийн эдийн засгийг хэрхэн угсрах вэ? Монголчууд бид 1990 онд сонголтоо хийж, улс орон, амьдрал ахуйгаа өөрсдөө толгой даан авч явахаар зориг шулуудсан. ЗХУ тэргүүтэй социалист системийн эдийн засгийн хүрээнд худалдаа нь эргэлдэж, татаасын эдийн засагтай байсан Монгол Улсын хувьд энэ сонголт нь улс төрийн хувьд бие […]

5 МИН УНШИНА · 2026.03.20
Үйл явдал

Үдэгсэд, угтагсдын зөрүү

Үндэсний статистикийн хороо Даваа гаригт 2025 оны үзүүлэлтүүдийг танилцууллаа. Даваа гаригт өмнөд хөрш Хятад улс өнгөрсөн оны үзүүлэлтүүдээ мөн танилцуулсан бөгөөд Монголын, Хятадын нийгмийн нэг гол үзүүлэлт ижил байлаа. Энэ бол төрөлт буурсан явдал юм. Өнгөрсөн онд Монгол Улсад 56.7 мянган шинэ хүүхэд мэндэлсэн нь 82.839 хүүхэд мэндэлсэн 2014 онтой харьцуулахад 26 мянгаар цөөн буюу […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Цөмийн эрчим хүчний салбарт манай хоёр хөрш толгой цохиж байна

Өнгөрсөн 2025 онд шинээр баригдаж эхэлсэн цөмийн станцын 90% нь манай хоёр хөрш ОХУ болон Хятадад ногдож байна. Олон улсын цөмийн энергийн агентлагийн мэдээгээр 2025 дэлхий даяар нийт 9 цөмийн станц баригдаж эхэлсэний 7 нь Хятадад, нэг нь Орост, үлдсэн 1 нь Өмнөд Солонгост байна. Аль аль нь төрийн төвлөрсөн удирдлагатай Орос, Хятад хоёр цөмийн […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Улс төр

30 жилийн энтропи ба Г.Занданшатарын чиглүүлэх энергийн урсгал

Бямба гаригийн ярилцлагын үеэр иргэдийн асуусан асуулт болгон энтропийг чиглүүлж, энерги болгон хувиргахыг хүссэн хүсэлт байлаа. Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өнгөрсөн долоо хоногт телевизийн сувгаар хоёр удаа ярилцлага өгсөн нь ойрын 7-8 жилдээ тохиогоогүй үзэгдэл байлаа. Хоёр дахь ярилцлага нь Бямба гаригийн (2026.01.17) орой байсан бөгөөд Үндэсний олон нийтийн телевизийн багийг бүтнээр нь хөдөлгөжээ. Форматын […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Цас мөсний орон Грийнланд ямар үнэтэй вэ?

Арлын байгалийн баялаг болон стратегийн байршлыг бодолцвол 1 их наяд ам.доллараас ч илүү үнэд хүрнэ. Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог баривчлах операциа амжилттай болсныг зарласны дараагаас Грийнландыг “ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох болно” хэмээн Трамп мэдэгдсэн. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ч энэ бодлоо тэрбээр илэрхийлж байсан. Хэрвээ арлыг худалдаж авч чадахгүй бол цэргийн хүчээр АНУ-ын мэдэлд […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Уул уурхай

Зэс тойрсон сайн мэдээнүүд 2026 оны стратегийг тодорхойлно

2035 он гэхэд одоо хэрэглэж байгаагаас 10 сая тонноор илүү их зэс хэрэглэх бөгөөд энэ нь одоогийн үйлдвэрлэлийг 40%-иар нэмэгдүүлнэ гэсэн үг. Ихээхэн найдлага тавьж байсан нүүрсний үнэ буурч, гал алдаж магадгүй байтал зэсийн үнэ 2025 онд өссөн нь муу хүний заяа завагт гэдэг л боллоо. Өнгөрсөн 2025 оны эхэнд зэсийн үнэ тонн нь дунджаар […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Хятад Тайвань руу дайрвал яах вэ?

Ямар ч хувилбараар тооцоолоод үр дагавар нь Хятадын хувьд том байж, тогтвортой байдлыг нь алдагдуулж чадна хэмээн дүгнэжээ. “Хэрвээ Хятад Тайвань руу дайрвал Хятадад учрах үр дагавар юу байх вэ: бага зэргийн мөргөлдөөн, эсвэл том дайн гэсэн аль ч хувилбараар” гэсэн нэртэй тайлан Даваа гаригт хэвлэгдлээ. Тайванийн хоолойн зөрчилдөөний тухай шинжээчид, цэргийн стратегичдын бичсэн ихэнх […]

4 МИН УНШИНА · 2026.03.20
Уул уурхай

Монгол Улсын газрын ховор элементийн шинэ тоо баримтууд

Монгол улсад газрын ховор элементийн хэтийн төлөвтэй Монгол Алтай, Нуур, Хойд Төв Монгол, Төв Дорнод Монгол гэсэн их мужууд байна. Хайгуул хийгдэж нөөц тооцсон ГХЭ-ийн ордууд нь Монгол Алтай, Нуур, Өмнөд Монголын их мужид хамаарч байгаа бөгөөд Хангай Хэнтий, Төв Дорнод Монголын их мужуудад олон илрэл тогтоогдсон. Үндэсний Геологийн албаны мэдээллээр Монгол Улсын 9 аймгийн […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Нийгэмчлэгдээд тоглоомоос гарсан Венесуэлийн нефть

Угаасаа уналтад орсон Венесуэлийн нефтийн салбар богино хугацаанд сэргэж, дэлхийн зах зээлд нөлөөлж чадахгүй. Мадурог баривчлан авч явсан Трампын үйлдэл эдийн засгийн ямар үр дагавартай байх вэ, нефтийн үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал анхаарлын төвд байна. “Бид Венесуэлээс маш их мөнгө олох болно. АНУ-ын нефтийн компаниуд Венесуэльд хөрөнгө оруулна” хэмээсэн Трампын баярын мэдэгдэл “Шөнө […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Эдийн засаг

Эдийн засгийн эрх чөлөөг Венесуэль аргаар хийхгүйг мэднэ биз дээ

Эрх баригч МАН эдийн засгийн эрх чөлөөг хамгаална хэмээн мэдэгдэж эхэлсэн нь бизнэс эрхлэгчдэд ихээхэн найдвар төрүүлээд байна. Чухам энэ эрх чөлөөгөө хэрхэн яаж хийх, эрх баригчдын төсөөлж байгаа эрх чөлөө нь жинхэнэ эрх чөлөө мөн эсэхээс 2026 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал хамаарна. Тэгээд ч өмчөө нийгэмчилж, эдийн засгаа төрийн зохицуулалтад оруулсан […]

7 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Таавчигтай Мадуро ба “Шөнө дундын алх” операц

Унтлагын өрөөнөөсөө ердөө 47 секундэд Америкийн цэргүүдэд баривчлагдсан Николас Мадуро АНУ-д таавчигтайгаа газардлаа. Таван цаг үргэлжилсэн “Шөнө дундын алх” цэргийн ажиллагаа “гайхалтай” болж өнгөрснийг Трамп мэдэгдлээ. “Шөнө дундын алх” операц АНУ-ын Зэвсэгт хүчний дээд командлагч Дэн Кейний хэлснээр ажиллагаанд хэдэн сар бэлдсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Мадурогийн үйл хөдлөл бүрийг тагнах, тагнуулын мэдээг цуглуулж боловсруулах, ажиллагаанд […]

2 МИН УНШИНА · 2026.03.20