МЭДЭЭ

Сүүлийн мэдээ

263 нийтлэл
Дэлхий

“Сила Сибири-2”-ыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна гэж “Газпром” мэдэгдлээ

“Сила Сибири-2” хоолойг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна хэмээн “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер 2025 оны жилийн эцсийн тайландаа дурджээ. Оросоос Хятад руу хий нийлүүлэх 2600 км урттай хоолойг төлөвлөгөөний дагуу 2031 он гэхэд ашиглалтад өгөх юм. Энэхүү хоолойн 960 км нь Монголын нутгаар тавигдана. Жилдээ 50 хүртэл тэрбум куб метр хий дамжуулах хүчин чадалтай энэхүү […]

2 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Донбассыг хэн авах талаар тохиролцож чадсангүй

Ерөнхийлөгч Трампын Мар-а-Лаго хувийн эдлэнд Трамп, Зеленьский нар Ням гаригт (2025.12.28) уулзлаа. Уулзалтын дараа хоёр талаас хийсэн мэдэгдлээр аль аль нь уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь 4 жил үргэлжилж буй Орос-Украины дайн дуусах нь гэсэн мессежийг түгээлээ. “20 зүйл бүхий Энхийн төлөвлөөгөөний 90%-ийг тохиролцлоо” хэмээн Зеленьский хэлсэн бол “Украины дайны төгсгөлийг ихэд […]

1 МИН УНШИНА · 2026.03.20
Байр суурь

Манай салбарын ТББ-ууд ба “Ган үзэг”

Өнгөрсөн Бямба гаригт сэтгүүлчид оны шилдгүүдээ тодрууллаа. Шилдгүүдийн баяр цэнгэлтэй зэрэгцэн гомдол, тунирхал, харуусал хангалттай урслаа. Оны шилдэг тодруулах “Ган үзэг” шалгаруулалтыг МСНЭ зохион байгуулдаг. Оны сүүл дөхүүлээд шилдгүүдийг шалгаруулах номинацийг зарлаж, сэтгүүлч, редакциудыг шилдэгт горилох бүтээлээ ирүүлэхийг урих хэлбэрээр энэ арга хэмжээ зохиогддог. Номинац нь жил бүр тогтмол биш, зарим жил зарлагдсан номинац дараа […]

6 МИН УНШИНА · 2026.03.20
Эдийн засаг

Монголчуудын хүлээж байгаа “Союз-Восток”

“Сила Сибири-2” төсөл дуншиж байх хооронд оросуудын зүгээс дараагийн төслийг санал болгосон нь Алс Дорнодын төсөл юм. “Газпром” болон Хятадын төрийн өмчийн CNPC компанийн жил бүрийн уламжлалт уулзалт өнгөрсөн Пүрэв гаригт (2025.12.18) Бээжин хотноо болж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар ярилцсан байна. “Газпром” Хятадтай байгалийн хий нийлүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Үүнээс “Сила Сибири” төсөл […]

7 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Станы 5 багаараа мэргэн нүүдэл хийсээр байна

Сарын өмнө Вашингтонд C5+1 форматын уулзалт хийсэн Станы 5 энэ удаа Токиод дээд хэмжээний уулзалт хийж байна. Станы 5 буюу Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Японы дээд хэмжээний анхны уулзалт өнөөдөр (2025.12.19) Токиод эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохоор Станы 5-ын төрийн тэргүүн Токиод очоод байгаа нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Уул уурхай

Оюутолгойг мөрөөдөж буй “Русал” заргаа авсан ч мөрөөдөл нь тийм амар биелэхгүй

“Русал”-ын заргыг “Рио Тинто”-гийн эсрэг шийдсэн Арбитрын хуулийн заалтыг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. ОХУ-ын Калининград мужийн арбитрын шүүх хаалттай хурлаараа “Русал”-ын “Рио Тинто” групээс 104,75 тэрбум рубль нэхэмжилсэн заргыг “Русал”-ын талд шийдсэнийг “КоммерсантЪ” мэдээллээ. Энэхүү маргааны нэхэмжлэгч тал нь “Русал” бол хариуцагчаар Рио Тинто болон Рио Тинто группийн хэд хэдэн охин компани байгаагийн нэг нь […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Эдийн засаг

Төр нь “Рио Тинто”-д, иргэд, ААН нь төрдөө өртэй

Төр нь олон улсын санхүүгийн луйврын өрөнд, ААН-үүд нь татвар болон НДШ-ийн өрөнд, иргэд нь хэрэглээний зээлийн өрөнд барьцаалагджээ. Монголчуудын ярьдаг “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэсэн үг өнөөдрийн Монголд яг тохирохоор болжээ. Оюутолгой ордоос монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан УИХ-ын нийтийн сонсгол бүхэлдээ монголчууд бидний “Рио Тинто”-д төлөх өрийн тухай […]

6 МИН УНШИНА · 2026.03.20
Уул уурхай

С.Баярцогтын мэдэгдэл ба оросуудын сөрсөн базаа

Өчигдөр (2025.12.08) эхэлсэн Оюутолгойн сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинтотой асуудалтай байгаа Оросын нэгэн компани нөхөн төлбөртөө Оюутолгойн хувийг нэхэж байгаа гэсэн хэмээн мэдээлсэн. Энэ бол Оросын “Русал” компани юм. “Русал”-ын дийлэнх буюу 56,88%-ийг Олег Дерипаскагийн En+ Group, 25,52%-ийг “Суал партнерс” эзэмшдэг. Хөнгөн цагааны олборлолтоор Орост төдийгүй дэлхийд томд орох “Русал” нь Рио […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Уул уурхай

Оюутолгойн сонсгол ба уул уурхайн салбарын гацаа

Оюутолгойн асуудлаарх УИХ-ын нээлттэй сонсгол өнөөдөр эхэлж байна. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 оноос хойших бичиг баримт, үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой байгуулагдсан УИХ-ын Түр хороо ийнхүү байгуулагдсанаасаа хойш 6 сарын дараа сонсгол зохион байгуулах гэж байна. Эрх ашгийг хангуулах, хүртэх […]

4 МИН УНШИНА · 2026.03.20
Уул уурхай

Уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн доройтов?

Уул уурхайн компанид төрийн эзэмшил 66%-д хүрэх аюул бодитоор бий болсон. Монголыг тэжээж буй ганц салбар болох уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар, ингэхдээ дандаа муужруулж, төрийн эзэмшлийг томруулах байдлаар явж байгаа талаар хуульч П.Баярын байр суурийг хуваалцъя. Монгол Улс 1997 оны анх Ашигт малтмалын тухай хуулийг баталж байсан, 1997 оны […]

3 МИН УНШИНА · 2026.03.20
Дэлхий

Путин: Европод Украин шиг зөөлөн хандахгүй

Европ бол Украин биш, бид Украинд болгоомжтой хандаж байгаа, бид Европыг богино хугацаанд дуусгаж чадна. Украины энхийн асуудлаарх Владимир Путин, Стив Виткофф нарын уулзалт өчигдөр (2025.12.02) орой Москвагийн цагаар 19.30-д эхэлж, бараг таван цаг үргэлжлэн шөнийн 00.30 цагт дуусчээ. АНУ-ын тусгай элч Стив Виткофф Трампын хүргэн Жаред Кушнер нар өчигдөр үдээс хойш Москвад газардсан ч […]

4 МИН УНШИНА · 2026.03.20
Эдийн засаг

Даабль стандарт: Төрийн өмчит нь үрдэг, хувийн өмчит нь төлдөг

“Эрчист Монгол”-д хийсэн хяналт, шинжилгээний дүнд үндэслэн Засгийн газар төрийн өмчит компаниудаа цэгцлэх нь гэсэн найдварыг төрүүлж байна. Монголын эдийн засагт төрийн өмчит компаниудын эзлэх жин нэмэгдэж, хувийн хэвшлийн орон зай хумигдаж байгаа талаар сүүлийн жилүүдэд тасралтгүй шүүмжилж байна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын нэрийн өмнөөс эдийн засгийн бодлого, улс орны хөгжлийн тухай ярьж байгаа хэн […]

3 МИН УНШИНА · 2026.03.20