126 гишүүнтэй анхны УИХ-ын 2024 оны сонгуульд 68 суудал авч олонхи болсон МАН гурав дахь спикер, гурав дахь Ерөнхий сайдаа томиллоо. Ингэснээр гурван Ерөнхий сайдаа огцруулсан гэж МАН-ынханд байнга адлагддаг АН-ын шорвог түүх цайрлаа.

УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт 2026 оны 4-р сарын 3-нд сонгогдсон бол УИХ-ын даргаар ажиллаад хагас жил хараахан хүрээгүй Ням-Осорын Учрал спикерийн суудлаа Ерөнхий сайдын суудлаар сэлгэлээ.

Харин Баасан гаригийн орой 20.00 цагт Ерөнхий сайд Н.Учрал кабинетийн бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж, шинэ сайдууд 2026.04.04-ний 02.45 цагт УИХ-ын танхимд тангаргаа өргөлөө. Тангаргаа өргөсөн сайдууд үүрийн 04.00-05.00 цагийн үед тус тусын яаманд очиж тамгаа хүлээн авч хөл хөдөлгөөтэй шөнийг өнгөрөөлөө.

Н.Учралын танхимын бүрэлдэхүүн:

1.Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.ЭНХБАЯР (улирсан)

2.Онцгой байдлын алба хариуцсан Шадар сайд Н.НОМТОЙБАЯР

3.Шадар сайд Т.ДОРЖХАНД (улирсан)

4.ЗГХЭГ-ын дарга Б.ЭНХБАЯР (улиран, сэлгэсэн)

5.Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ (улирсан)

6.Сангийн сайд З.МЭНДСАЙХАН

7.Хууль зүй, дотоод хэргийн сайд С.АМАРСАЙХАН

8.Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ (улирсан)

9.Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ (улирсан)

10.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.САНДАГ-ОЧИР

11.Боловсролын сайд Л.ЭНХ-АМГАЛАН

12.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- Т.АУБАКИР (улирсан)

13.Зам, тээврийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН (улирсан)

14.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.АЛДАРЖАВХЛАН

15.Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.БАТ-АМГАЛАН (улирсан)

16.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ

17.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам- Ч.НОМИН

18.Эрчим хүчний сайд Б.НАЙДАЛАА

19.Эрүүл мэндийн сайд Э.БАТШУГАР (улиран, сэлгэсэн)

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд ажиллаж байсан 8 сайдыг танхимдаа үлдээж, үлдсэн 11 сайдыг шинээр томилж байна.

УИХ дахь МАН-ын 68 гишүүн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ,УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 30, Н.Учралын 38 болон хуваагдсан бөгөөд 30-ийн бүлэгт таван сайдын суудал өгчээ. Тэдгээр нь С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ч.Номин нар юм.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending