Орон сууцны үнийн индекс 2026 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 9.3%-иар өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1%-иар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.5%-иар тус тус өсчээ.
2026 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.71 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.92 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 10.8% (436.0 мянган төгрөг)-иар өсч, Сонгинохайрхан дүүрэгт 1.7% (56.0 мянган төгрөг)-иар буурсан байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.91 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.91 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 11.6% (558.1 мянган төгрөг)-иар өссөн байна.
Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.66 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 3.12 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна
Туршилт тооцоогоор, 2026 оны 3 дугаар сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.28 сая төгрөг, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.81 сая төгрөг, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.86 сая төгрөг байна.
Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 1.5-5.0 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 1.02-1.33 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.



Leave a comment