2026 оны 4-р сарын 20-25-ны өдрийн Хөрөнгийн зах зээлийг тоймловол долоо хоногийн бүх өдөр ТОП 20 индекс өсөлттэй байсан нь зах зээлд эерэг дохио боллоо. Нийт өсөлт нь +1.41%-иар хэмжигдэж байгаа бөгөөд 51,318.49 нэгжид хаагдсан байна. 4-р сарын 24-ны Баасан гаригийн тухайд I ангиллын MSE A индекс -0.03%-ийн бага зэргийн бууралтаар, II ангиллын MSE B индекс +0.37%-иар өсч 14,255.85 нэгжид хаагдлаа. 

–  [MSE:TDB] “Худалдаа хөгжлийн банк” ХК
Хаалтын үнэ: 16,750.0₮ (+2.95%)
Зах зээлийн үнэлгээ: +24.3 тэрбум төгрөгөөр өсч 847.5 тэрбум төгрөгт

–  [MSE:SUU] “Сүү” ХК
Хаалтын үнэ: 649.26₮ (+4.72%)
Зах зээлийн үнэлгээ: +10.0 тэрбум төгрөгөөр өсч 222.7 тэрбум төгрөгт

–  [MSE:TTL] “Тавантолгой” ХК
Хаалтын үнэ: 29,820.0₮ (+0.27%)
Зах зээлийн үнэлгээ: +4.2 тэрбум төгрөгөөр өсч 1.5 их наяд төгрөгт хүрээд байна.

Арилжааны идэвх: 
Үнэт цаасны арилжааны хувьд 966,459 ширхэг үнэт цаас 758.7 сая төгрөгөөр зарагдсан байна. Гол арилжаа хувьцааны захад, тэр дундаа I ангиллын самбарт явагдсан ба “Хаан банк” ХК-ийн хувьцаа  239.3 сая төгрөгөөр арилжигдаж, үнийн дүнгээрээ тэргүүлэв.
Өдрийн нийт арилжааны бүтэц:
–  I ангилал: 25 компанийн 749,840 ширхэг хувьцаа – 593.5 сая ₮
–  II ангилал: 21 компанийн 156,415 ширхэг хувьцаа – 37.7 сая ₮
–  III ангилал: 8 компанийн 43,498 ширхэг хувьцаа – 2.6 сая ₮
–  Бонд: 3 компанийн 96 ширхэг бонд – 9.5 сая ₮
–  ХОСангийн нэгж эрх: 2 ХОС-ийн 15,527 ширхэг – 8.9 сая ₮
–  ХБҮЦаас: 2 компанийн 1,083 ширхэг үнэт цаас – 106.4 сая ₮

Зах зээлийн өргөн хүрээг илэрхийлэх ханшийн хөдөлгөөнийг авч үзвэл нийт 40 хувьцаанд өөрчлөлт бүртгэгдсэнээс 24 нь өсөлттэй, 16 нь бууралттай хаагдаж зах зээлд өсөлт давамгайлсан өдөр байлаа. Онцолж дурдвал, “Хас банк” ХК-ийн хувьцаа бага зэргийн өсөлтийн дүнд 1,089.0 төгрөгт хаагдсанаар хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаснаас хойшхи дээд ханшаа дахин шинэчиллээ.

Эх сурвалж: marketinfo.mn

Leave a comment

Trending