Японы Нагано мужийн “Мацумото” нисэх буудлаас Өмнөговь аймгийн Даланзадгадын “Гурвансайхан” буудалд буух анхны олон улсын шууд нислэгийг 7-р сард үйлдэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү эйр” компани “Embraer E190-100” загварын, 97 хүний суудалтай агаарын хөлгөөр энэхүү нислэгийг 7-р сарын 18, 22-ны өдрүүдэд үйлдэнэ.

Энэхүү шууд нислэг нь Япон улсаас Өмнөговь аймаг руу зорчих жуулчдын урсгал нэмэгдэх, бүс нутгийн аялал жуулчлал болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Тус нислэгийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох тусгай чиг үүргийн байгууллагууд, Иргэний нисэхийн үндэсний төв болон “Гурвансайхан” нисэх буудлын удирдлагууд хамтран ажиллаж, нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчийн үйлчилгээ, хилийн болон гаалийн хяналтын бэлтгэлийг хангаж эхлээд байна.

Leave a comment

Trending