Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах хэлэлцээг төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той хийж, эхний амжилтад хүрсэн нь менежмэнтийн төлбөрийг 50% бууруулсан явдал байсан.

“Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” хэмээн 5-р сарын 19-ний өдөр Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэж байсан.

Энэхүү тохиролцоогоор менежмэнтийн  төлбөрийн зардал $2.2 тэрбумаар буурч, Монгол Улсын өгөөж $1.5 тэрбумаар нэмэгдэх юм.

Риотой яг юуг тохирсон бэ?

Нэгд, Менежмэнтийн үйлчилгээний төлбөр  (MSP)-ийн хэвь хэмжээг 50% бууруулах,

Хоёрт, Үйл ажиллагааны менежмэнтийн үйлчилгээний (SOW) төлбөрийг бүрэн зогсоох,

Гуравт, Төслийн санхүүжилттэй холбоотой зардалд менежмэнтийн үйлчилгээний зардал тооцохгүй байхаар тохиролцож энэ тохиролцоог 2026 оны 1-р сарын 1-нээс мөрдөхөөр тохирсон.

Эдгээр тохиролцсон зүйлс хэлэлцээрээс өмнө хэд байсан, хэлэлцээрийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зурагт харуулав.

Leave a comment

Trending