Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгуулийг 1990 оны 7-р сарын 29-ний өдөр зохион байгуулсан.
1990 оны 7-р сарын 29-ний өдөр Монголын ард түмэн анх удаа олон намын өрсөлдөөн, иргэдийн чөлөөт сонголтод тулгуурласан ардчилсан, ил тод сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлын 430 депутатыг сонгосон билээ.
Энэхүү түүхэн сонгууль нь Монгол Улс нэг намын тогтолцооноос ардчилал, хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэлд суурилсан шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэн түүхэн эргэлтийн чухал алхам байсан. Монголын ард түмэн өөрсдийн хүсэл зориг, итгэл үнэмшлээрээ улс орныхоо ирээдүйг сонгох эрхээ бодитоор хэрэгжүүлсэн өдөр юм.
Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор 7-р сарын 29-ний өдрийг Ардчилсан сонгуулийн ой, “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон юм.
Анхны ардчилсан, чөлөөт сонгуульд улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдын 98% нь саналаа өгч, Ардын Их Хурлын 430 депутатыг сонгосон билээ.
Анхны ардчилсан, чөлөөт сонгууль нь:
-Монгол Улсын түүхэнд анх удаа олон нам, нэр дэвшигчийн оролцоотой, чөлөөт өрсөлдөөнтэйгээр зохион байгуулсан,
-Иргэдийн нууц санал хураалт, сонгох эрх чөлөө бодитоор хэрэгжсэн,
-Ардчилсан Үндсэн хуульт нийгэмд шилжих үндэс суурийг тавьсан түүхэн ач холбогдолтой.









Leave a comment